Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2024 оны А/65 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд удирдамжийн дагуу газар дээрх хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Энэ үеэр хэлтсийн албан хаагчдад 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөлт, 2023 оны үйл ажиллагааны тайлагналт, хяналт-шинжилгээ үнэлгээний үр дүн, цаашид өөрчлөлт хийх шаардлагатай анхаарах асуудлууд болон хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэхэд гардаг алдаа дутагдал, ололт амжилтын товч мэдээлэл хийлээ.
Сэтгэгдэл ( 0 )