Дэлхийн хэмжил зүйн өдөр 05 дугаар сарын 20-ны өдөр болно

2024 оны 05 сарын 15

 

1875 онд Парис хотноо Метрийн хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрийг тохиолдуулан жил бүрийн 05 дугаар сарын 20-ныг Дэлхийн хэмжил зүйн өдөр хэмээн тэмдэглэдэг.

Олон төрлийн хэмжлийн боломжуудаар дэлхийн эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг дэмжиж байдаг тул 2024 оны Дэлхийн хэмжил зүйн өдрийн уриагаар Тогтвортой байдал сэдвийг сонгосон байна.

Энэ өдөр Засгийн газар хоорондын болон үндэсний хэмжил зүйн байгууллагууд, хүрээлэнгүүдэд ажиллаж буй бүх хүмүүсийн оруулсан хувь нэмрийг үнэлж, тэмдэглэдэг.

2023 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганы үеэр жил бүрийн тавдугаар сарын 20-нд тэмдэглэдэг өдрийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь чухал үйл явдал болсон. Энэ нь дэлхийн шинжлэх ухааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй болохыг онцолж, шинжлэх ухаан, боловсролоор дамжуулан илүү сайн ертөнцийг бий болгох ЮНЕСКО-гийн эрхэм зорилгод нийцэж байгаа бөгөөд хэмжил зүйг дэмжих шинэ боломжуудыг нээж өгч байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top