[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Ганцаардлын танд өгдөг 3 зүйл

2024 оны 07 сарын 03

Ганцаардал гэх мэдрэмж нь хүнд өөрийгөө нээх, идэвхжүүлэхэд тусалдаг байна. Сэтгэл судлаач нарын зөвлөснөөр ганцаардлыг өөрт ашигтайгаар эргүүлж, ялж болно.


Өөртөө зөөлөн ханд

Өөртөө нинжин сэтгэлээр хандаж сур. Хүнд хэцүү үед өөртөө эелдэг хандах нь чухал. Ганцаардсан үедээ өөрийгөө буруутгах нь тус болохгүй. Тиймээс дотоод “яриа хэлэлцээгээ” хязгаарлаж, өөртөө анхаарал тавьж, завсарлага аваарай. Магадгүй байгальд зугаалах эсвэл рашаан сувиллын газар нэг өдрийг өнгөрүүлэх гэх мэт.

Бодит амьдралыг харна

Бодит амьдралыг ажигла. Хүнтэй онлайнаар бус биечлэн холбоо тогтоо, уулз. Үүнийг бид хүмүүсийн нүд рүү харж, тэднийг сонсож, анхаарлаа хандуулж, утас болон бусад технологид сатаарахгүй байх замаар хийдэг.

Чөлөөт цагаа зөв өнгөрүүлнэ

Ганцаардсан үедээ бид зүгээр л буланд шигдэж суухыг хүсдэг байх. Ингэх хэрэггүй. Яаж ч залхуу тань хүрч байсан ч өөрийн хийх дуртай зүйлийг ганцаараа хийж, өөртөө цаг гарга. Энэ явцдаа та хоолны газар орвол зөөгч, дэлгүүр хэсвэл худалдагчтай үг сольсноор нийгэмшиж, бусадтай харилцаа холбоо тогтоож эхлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top