Эргэн тойрны хүмүүсийн дүгнэлт, хов жив дүүрэн амьдрал дунд ядарч байна уу? Тэгвэл орчин үеийн шилдэг сэтгэлзүйч нарын нэг болох Лиз Бурбогийн эмэгтэй хүний эрч хүчээ хадгалах талаар өгсөн зөвлөгөөг хүргэе.
Тод өнгийн хувцас өмс
Тод өнгийн хувцас, эд зүйлсээр шүүгээгээ дүүргэ. Логик нь маш энгийн. Хар бараан өнгийн хувцас, эд зүйл нь эргэн тойрны гэгээлэг өнгийг олж харахад саад болдог.
Ус их уу
Ус их ууж, арьсны чийгшил, биеийн чийгшилээ хадгалж байх нь эмэгтэй хүний хүчээ сэргээхэд тусалдаг. Таны өдөрт уудаг уснаас бусад шингэн зүйл нь ус гэж тооцогдохгүйг санаарай. 2л хүртэлх хэмжээгээр цэвэр ус уух нь чухал юм шүү.
Бодол санаандаа анхаар
Бусад хүмүүсийн юу ярих, юунд итгэхийг та хянаж чадахгүй гэдгээ ойлгох нь чухал. Харин өөрийн бодол санаандаа та эзэн болж чадна. Бодол санаа сэтгэлгээнд шууд тусгалаа олж байдаг тул эерэгээр бодож, эерэгээр үйлдээрэй.
Сэтгэгдэл ( 0 )