БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Пёнан-Пукто мужийн өнгөрсөн зун үерт автсан дүүргүүдэд очжээ.
Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлснээр Ким Жон Уныг сэргээн босгох ажилд оролцож байгаа цэргийн анги нэгтгэлийн командлагч нар угтан авсан байна.
БНАСАУ-ын удирдагч үерт өртсөн газруудыг сэргээн босгож буй ажилчид, цэргийнхний хөдөлмөрийг өндрөөр үнэлж “Үерийн улмаас хохирол амссан газруудад нүүлгэн шилжүүлэлт болон сэргээн босголтын ажил хийх нь нам болон Засгийн газрын нэн тэргүүний даалгавар юм” гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )