Мексикийн ширэнгэн ойд маяачуудын том хот олджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 30

Мексикийн ширэнгэн ойд маяачуудын том хот олджээ.

Олон зуун жилийн өмнө Мексикийн зүүн өмнөд хэсгийн ширэнгэн ойд уусан алга болсон хотыг ойролцоох цөөрмийн нэрээр Валериана гэж нэрлэсэн байна. Археологичдын үзэж буйгаар, хот барилгын нягтаршлаараа маяачуудын хамгийн том хотод тооцогддог Калакмуль хотын дараа орох гэнэ. Эртний хот ид цэцэглэх үеэр буюу МЭӨ 750-850 оны хооронд 30-50 мянган хүн амьдардаг байсан гэж үзэж байна. Валериана хотод пирамидууд, бөмбөг тоглох талбайнууд, дүүргүүдийг холбосон далангууд болон амфитеатр зэргийг илрүүлжээ.

Валерианаг лазер байршил тогтоогч Лидар технологийн тусламжтай олжээ. Тус локатороор өтгөн ургамал дор нуугдсан байгууламжийн картыг зохиох боломжтой гэнэ. Лидар лазер локаторын технологи археологичдын хувьд жинхэнэ нээлт болж байна. Эл технологи устаж үгүй болсон соёл иргэншлүүдийн бүхэл бүтэн ертөнцийг нээж байна гэж археологичид онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top