Сүмийн шатан дээр бүжиглэсэн жуулчин нутгийн иргэдэд зодуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 24

 

Мексикт ариун сүмийн шатан дээр гарч, бүжиглэсэн жуулчныг нутгийн иргэд зодсон хэрэг гарчээ.

“Sun” цахим хэвлэлийн нийтэлсэн дүрс бичлэгээс үзвэл, нэгэн эмэгтэй жуулчин Чичен Ица хот дахь маячуудын Кукулькан пирамид дээр гаран, бүжиглэж эхэлсэн байна. Жуулчныг хамгаалагч буулгажээ. Увайгүй үйлдэлд нь бухимдсан нутгийн иргэд түүн рүү дайрч, үснээс нь зулгаан, зоджээ. Нутгийн иргэд ариун сүмийг нь бузарласан түүнийг шоронд суулгахыг шаардсан байна.

Мексикт Кукулькан пирамид руу гарахыг хуулиар хориглодог байна. Хууль зөрчсөн тохиолдолд 50-100 мянган песогийн торгууль ногдуулдаг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хнн(202.9.40.162) 2022 оны 11 сарын 25

Христээс өөр шашин бол юу ч биш гэж үздэг нэг ёвроп л бна

0  |  0
зочин(66.181.161.90) 2022 оны 11 сарын 25

Mанай хип хопчид Tайландын эзэн хааны ордонд нь бусдын кармаа суйлж баригдчаад .. зодуулж саваадуулгүй зүгээр л бхйсанш дээ. энэ хэдэн мексикчуудын сүр данзан гэдэг нь...

0  |  0
б(202.179.24.37) 2022 оны 11 сарын 25

дэлчигэнэсэн барууныхныг хашрааж байхад гэмгүй гэмгүй

0  |  0
явгаан(192.82.77.146) 2024 оны 05 сарын 19

хаач явсан тухайн орны шашиныг хүндэтгэн явбал зохино.

1  |  0
Top