Зүрхэнд ямар кофе аюултай вэ!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 21

Кофе зүрхэнд аюултай эсэх нь кофеины агууламж, мөн хэр их хэмжээгээр ууж байгаагаас шууд шалтгаалдаг байна.

Кофеин нь төв мэдрэлийн тогтолцоог сэргээж, нойр хүргэдэг аденозин хүлээн авагчийг блоклосноор түр хугацаанд сэргээж, сэтгэл санааг өөдрөг болгон, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг байна. Конфеин нь мөн зүрхний агшилтыг нэмэгдүүлж, артерийн даралтыг богино хугацаанд нэмэгдүүлдэг аж.

Мэдрэмтгий хүмүүс болон их хэмжээгээр кофе хэрэглэдэг хүмүүст зүрх дэлсэх, хэм алдагдах өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Кофеины агууламж мөн кофены төрлөөс хамаардаг байна. Арабика кофенд робуст төрлийг бодвол кофеины агууламж бага байдаг тул сэргээх чанар ч сул байдаг гэнэ.

Эспрессо кофе хэмжээгээр бага ч кофеины өндөр агууламжтай байдаг тул зүрхэнд ачаалал өгдөг. Американог бэлтгэхдээ эспрессод ус нэмдэг тул кофеины агууламж багасдаг гэхдээ ийм төрлийн кофены хэмжээ их байдаг. Американо зүрхэнд нөлөөлөх нөлөө нь арай бага байна гэсэн үг. Флэт уайт болон капучинод орсон сүү кофеины үйлчлэлийг сулруулдаг учир зүрхэнд очих ачааллыг бууруулдаг байна.

Тиймээс зүрхний асуудалтай хүмүүст кофеины хэрэглээгээ хязгаарлаж, сүүтэй кофе хэрэглэхийг зөвлөдөг байна. Ингэхдээ өдөрт хоёр аягаас хэтрүүлэхгүй байх нь чухал аж.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gerel(58.143.143.143) 2024 оны 11 сарын 27

Uu novsh za cofenoos gariidaa

0  |  0
Уншигч(88.198.96.171) 2024 оны 11 сарын 25

Кофе. ууссаны даоөа заавал ус ууж байгаарай. ямар. хор өгөхгүй, зүрх ч дэлгэхгүй тайван байдаг.

2  |  0
Зочин(66.181.161.54) 2024 оны 11 сарын 29

Кофены үндсэн суурь нь Еспрессо.. Еспрессо дээр ус нэмээд Амёриканно. Еспрессо дээр сүү нэмээд Ллатте. Еспрессо дээр хөөсрүүлсэн халуун сүү нэмээд Каппучино.. Амёриканно дээр мөс нэмээд Асе Амёриканно.. Г. м... 15 аас 20 гр үрлэн кофе г бутлаад халуун усаар 30 аас 50г буулгаад Еспрессо буюу нэг хүний норм гарч ирнэ.. Өтгөн байна. Шууд шимэх маягаар бага багаар уухад зүрхэнд зүгээр.. Араас нь хүйтэн ус уувал хачин гоё амт мэдрэгдэнэ

8  |  0
Зочин(66.181.161.54) 2024 оны 11 сарын 25

Кофе үүссэн түүх.. Нэг хоньчин хонио хариулж яваад гэдэс нь өлсөөд нэг ургамал аваад идсэн чинь хэсэг хугацааны дараа бие нь сэргээд байхыг мэдэрчээ. Дахин дахин идмээр санагдаад бусад даа ч хэлж.. Тэгээд энэ байдлыг мэдээд хүнсэндээ хэрэглэдэг болж иржээ

0  |  1
Зул(202.126.88.209) 2024 оны 11 сарын 28

Арабика, робуста гэж кофены үрийн сортууд.Арабика сортын кофе нь үнэр амт анхилуун кофейн багатай (0.8-1.5%) байдаг онцлогтой. Эспрэссо гэдэг нь чанга чанасан, 30 мл дан хар кофе, дабл Эспрэссо гэвэл 60 мл. Энэ дээр халуун ус нэмж уудгийг Американо гэнэ. Латтэ бол сүүтэй кофе, каппучино бол хөөсрүүлсэн сүүтэй кофе. Найрлагаар нь ингэж нэрлээд бгаа юм. Шар тос кофе зохицохгүй гэж боддог. Дангаараа дээр. \n

4  |  1
Зочин(103.57.94.154) 2024 оны 11 сарын 29

Кофе ; 1). Арабика. 2) Эспрессо , 3) Американо гэж ямар кофе юм болоо? Би зүрхний хэм алдагдалтай юм. Тэгээд 3 хоноод нэг удаа Хар кофе нэмээд шар тосыг жижиг халбагаар талыг хийж 300 граммаар уудаг. Өглөө 10 цагийн үед уудаг юм. Зүрх гайгүй л байдаг. Ингэж уувал яадаг юм бол тэтгэвэрт гарсан эмэгтэй байна. Мэддэг хүн байвал хэлж өгч туслаарай гэж хүсэж байна.

3  |  0
Top