Арабика төрлийн кофены үнэ түүхэн дээд хэмжээнд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

 

Арабика сортын кофены үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, нэг тонн нь 9.5 мянган ам.долларыг давжээ.

Даваа гарагийн арилжааны дүнгээр, гуравдугаар сард нийлүүлэгдэх арабика сортын кофены фьючерс үнэ 6.8 хувиар өсөж, нэг фунт нь 4139 ам.доллар, нэг тонн нь 9521 ам.доллар хүрчээ.

Хөрөнгө оруулагчдын дунд эрэлт өсдөг тавдугаар сард нийлүүлэгдэх тус сортын кофены фьючерс үнэ 6.9 хувиар өсөж, нэг тонн нь 9348 ам.долларт хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu