Кофе нь уушгины хорт хавдар үүсгэх магадлалтайг эрдэмтэд тогтоожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Олон улсын эрдэмтдийн баг өдөрт хоёр ба түүнээс дээш аяга кофе болон цай уух нь уушгины хорт хавдартай болох эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтайг илрүүлжээ. Тус судалгааг Ази болон АНУ-ын 1.2 сая орчим хүнд хийсэн бөгөөд энэ нь зөвхөн ажиглалтын судалгаа маягаар хийгджээ. Ажиглалтын судалгааны хугацаанд  8.6 жилийг зарцуулсан байна.  

Тамхи татдаг мөн өдөрт хоёр ба түүнээс дээш кофе ууж байгаа хүмүүс уушгины хорт хавдраар өвчлөх магадлал 41 хувиар илүү байсан аж. Харин тамхи татдаггүй, гэхдээ өдөрт хоёр ба түүнээс дээш аяга кофе уудаг хүмүүс уушгины хорт хавдраар өвчлөх магадлал нь 37 хувиар илүү байжээ. Энэ хугацаанд кофе болон цай нь хүний арьс, нас, өнгөнд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэхгүй байгааг судлаачид ажигласан гэв. Кофе хэрэглэхэд кафеинтэй эсэх нь хамаагүй аж. Тодруулбал, уушгины хорт хавдар нь кафеины биед үзүүлэх нөлөө бус харин кофений үрийг хуурах процессын үр дүн гэжээ. Эрдэмтдийн хэлснээр энэ туршилт бус харин зөвхөн ажиглалт судалгаа тул шалтгаан болон үр дагаврын холбоог нотлоогүй аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахрөарөахрөара(66.181.161.97) 2019 оны 04 сарын 06

битгий худлаа шаагаад байгаарай сдакуудаа. өөр юм олж бичмэр болооч

0  |  0
zochin(192.82.65.197) 2019 оны 04 сарын 05

Дэлхийн томоохон компаниуд өрсөлдөөндөө эрдэмтдийг ашигладаг. Цайны компаний өрсөлдөөн

2  |  0
Top