Шадар сайд Т.Доржханд Давосын 55-р чуулганд оролцож байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

 

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Швейцарын Давос хотноо энэ сарын 20-24-нд “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна.

 


 

Шадар сайд Т.Доржханд эдийн засгийн чуулганы үеэр “Эрчим хүч, түүхий эдийн геоэкономик”, “Бохирдлыг шийдвэрлэх технологийн шийдэл” зэрэг хуралдаанд оролцож, Дэлхийн эдийн засгийн форумтай байгуулах “Стратегийн оюун ухааны платформ” төслийн хамтын ажиллагааны гэрээ, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулах “Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах” санамж бичиг зэрэгт гарын үсэг зурж, ажил хэргийн уулзалтууд хийнэ.

 


 

Монгол Улс энэ удаагийн чуулганы үеэр улс орноо сурталчлан таниулах зорилготой “Mongolia house”-г анх удаа ажиллуулж, хоёр болон олон талт уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. Чуулганд оролцож буй 200 гаруй орноос арав гаруй улс ийм хаус ажиллуулж байна.

Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд Аргентин, Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам, Өмнөд Африк, Нидерланд, Кувейт, Перу, Бутан, Лихтенштайн, Чад, Эквадор, Латви, Финланд зэрэг улсын Ерөнхий сайд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын цөмийн энергийн байгууллага зэрэг байгууллагын тэргүүн оролцож байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 22

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n

0  |  0
ёоё (66.181.166.134) 2025 оны 01 сарын 21

засаршгүй дүүрчихсэн тэнэгүүд, үндэсний үзэсгэлэнтэй андуураад дээл мээл өмсчихсөн бх шиг. Энэ чинь өндөр түвшний ажил хэргийн уулзалт ш дээ, оркууд аа.

0  |  0
Top