
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгссөн.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, энэ сарын 24-ний өдөр орон даяар гашуудал зарлахаар болсон юм.
Тэгвэл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Очирбат 1990-1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажиллахдаа гаргасан онцлох шийдвэр, зарлигууд, хэрэгжүүлсэн ажлуудыг товчлон хүргэе.
БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат:
- Пунсалмаагийн Очирбат БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр 88.1 хувийн саналаар сонгогдож, 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тангараг өргөв.
- БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын даргаар БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатыг томилов.
- Анхны хориг: Ерөнхийлөгч П.Очирбат Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Газрыг өмчлөх эрх нь БНМАУ-ын тусгаар тогтносон бүрэн эрхэд байна. Газрыг өмчлөх эрх нь түүний хэвлий ба байгалийн нөөцөд хамаарахгүй” гэж заасан нь газар төрийн өмчид байх боловч түүний хэвлий ба байгалийн нөөц нь төрийн бүрэн эрхэд хамаарахгүй гэж ойлгогдохоор болсон байна гэж үзэн хориг тавив.
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулав.
- Мэгжид Жанрайсиг шүтээнийг залах зарлиг гаргаж, шүтээнийг дахин залав.
- Өмч хувьчлалын тухай хуулийг батламжлав. Ингэснээр иргэд хувийн өмчтэй болох үндэс суурь тавигдаж, орон сууц, ажлын байр, мал сүрэг хувь хүний өмчид шилжсэн.
- Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гарган, “Төрөөс хүүхэд залуучуудын талаар баримтлах чиглэл”-ийг батлав.
- Ерөнхийлөгч П.Очирбат Ардын хувьсгалын 70 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлдэг уламжлал тогтсон.
- Ерөнхийлөгч П.Очирбат алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Алт” хөтөлбөрийг санаачлав. Үр дүнд нь дөрвөн жилийн хугацаанд алт олборлолт бараг тав дахин нэмэгджээ.
- Монголын төрийг үндэслэн байгуулагч Их эзэн Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойг зохион байгуулж, Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулахыг дэмжив.
- 1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн батлав. Монгол Улс Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалыг сонгож, хүний эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдэлсэн, өмчийн олон хэвшлийг хүлээн зөвшөөрсөн, олон ургальч үзлийг нийгмийн соёл оюуны үндэс болгосон хүмүүнлэг ардчилсан нийгмийн жам ёсны харилцааг тунхаглажээ.
- Их эзэн Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн хүрээнд Төрийн хан хуур бүтээж, Төрийн өргөөнд залах тухай зарлиг буулгав.
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулах тухай зарлиг гаргав.
- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд оролцож, Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай зарлав. Ийнхүү Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар баталжээ.
- Ерөнхийлөгч П.Очирбат “Хүн амын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангах, улсын хяналт, түүнийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” мэдээлэл, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталж, нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн болов.
- 1993 онд анхны Ерөнхийлөгчийн сонгууль болж, П.Очирбат 57.8 хувийн саналаар ялалт байгуулж, тангараг өргөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат:
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын ивээл дор “Дэлхийн монголчуудын их чуулган” Улаанбаатар хотноо болов.
- Ерөнхийлөгч П.Очирбат “Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж Засгийн газарт хүргүүлэв.
- Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-аас 1991 онд баталсан 66 дугаар тогтоол нь “Монгол Улсад албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг хангах ажлыг орон даяар хэрэгжүүлэх төрийн бодлогын чиг хандлагаас ухрах, хүчийг саармагжуулсан шийдвэр болжээ” гэж үзэж хориг тавив.
- Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг санаачлан батлуулав.
- “Архивын талаар авах арга хэмжээний тухай” зарлиг буулгаж, Засгийн газарт чиглэл өгөв.
- “Төрийн удирдлагын хяналт, шалгалтын тухай” хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэв.
- Эх үрсийн баярыг бүх нийтийн амралтын өдөр болгов.
- Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойн баярт оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Н.Ельцин, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтон, БНХАУ-ын дарга Зян Зэминь, Канадын Ерөнхий сайд Ж.Кретьен нартай уулзав.
- Архидан согтуурах ундааны үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээний хүрээг хумих зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-д өргөн барихыг Засгийн газарт чиглэл болгов.
- Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх тухай зарлиг буулгав.
- Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын гишүүний Айбекс групп, Молам корпорацтай байгуулсан “... гэрээ хэлцлүүд нь Монгол Улсын нэр хүндэд хохирол учруулсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаснаас хойш дөрвөн сар өнгөрөхөд Засгийн газар эдгээр гэрээ хэлцлүүдийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан үзэхээр авсан үүргээ биелүүлсэнгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. Ардчилсан хүчнийхэн 1994 онд дээрх гэрээ хэлэлцээрийг эсэргүүцэж, 12 хоногийн турш өлсгөлөн зарласны үр дүнд 90 жилийн хугацаатай байгуулсан гэрээ цуцлагджээ.
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.
- Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гаргаж, багш нарын мэргэжил дээшлүүлэх, тэдний ажил амьдралын нөхцөлийг сайжруулах талаар нэн даруй шийдвэрлэж хэрэгжүүлбэл зохих асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв.
- Зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах тухай зарлиг гаргав.
- Өршөөл үзүүлэх хуулийн төсөл санаачлав.
- 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Багабанди 60.8 хувиар ялалт байгуулав. Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улс шинэ Үндсэн хуулийг баталсан, газрын тосны баялгийг нээсэн, алт, зэс, ураны аж үйлдвэрийн суурь тавигдсан, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого явуулдаг, олон улсад нэр хүндтэй, нээлттэй Монгол орон болсныг дурдаад, “...ийм орныг өөрийн залгамж шинэ Ерөнхийлөгчид хүлээлгэн өгч байна” гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч П.Очирбат төрийн тэргүүний суудалд өргөмжилж сонгосон ард түмэндээ талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч П.Очирбатын үеийн гадаад харилцаа:
- 1990 онд БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат Япон Улсын Эзэн хаан Акихитогийн хаан ширээнд залрах ёслолд оролцож, Ерөнхий сайд Т.Кайфутай уулзан Монгол, Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурав.
- Ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч Ж.Буштай уулзав.
- БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар БНХАУ-ын дарга Ян Шанкунь Монгол Улсад айлчлав.
- БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат БНСУ-д айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Украйны Ерөнхийлөгч Л.М.Кравчук Монгол Улсад айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д албан ёсоор айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Киргизийн Ерөнхийлөгч А.Акаев Монгол Улсад айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад айлчлав.
- Австралийн Амбан захирагч Билл Хайден албан ёсны айлчлал хийв.
- Ерөнхийлөгч П.Очирбат БНЭУ, Тайландын Вант Улс, БНАЛАУ, БНСВУ-д айлчлав.
- Унгар Улсын Ерөнхийлөгч Арпад Гөнц Монгол Улсад айлчлав.
- Болгар Улсын Ерөнхийлөгч Желю Желев Монгол Улсад айлчлав.
- Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч С.Демирал Монгол Улсад айлчлав.
- Кувейтын Эмир Монгол Улсад айлчлав.
- Ерөнхийлөгч П.Очирбат Франц, Их Британид айлчлав.
- Ерөнхийлөгч П.Очирбат Индонез, Шинэ Зеланд, Австрали Улсад айлчлав.
Сэтгэгдэл ( 17 )
Ulsad Bar bolgono gej hudlaa yarisan hun. Tsedenbal gyai l unen tuuhtei hun baijdee l
Факт баримт гэдэг юмыг дурьдахын тулд эхлээд түүнийг ойлгох хэрэгтэй. Факт, баримтыг дэлгэхэд тэр баримт болно. Харин нууц, фактыг чинь би л мэднэ гэх мэтийн яриа бол хоосон гүтгэлэг, шантааж. Өөр юу ч биш. Фактыг дэлгэх ёстой. Жишээ нь Ц.Нямдорж Бнхау-н тагнуулын байгууллагад ашиглагдсан. Энэ бол факт. Энэ шахаан дээрээ тэр Тамсагийн гэрээг Уих-аар хүч түрэн батлуулсан. Энэ бол факт. Батлуулсан гэрээ нь байгаа. Энэ үед Очирбат аль хэдийн ажлаа өгчихсөн байлаа. Энэ бас факт.
Дорнодын тал факт юм даа...
Түүнийг зөвхөн баримтаар л үгүйсгэнэ. Амны салхи бол мөнхийн зүйл.
Бар болно гдл бсан.тгд бар болсон уу
Одоогийн ерөнхийлөгчүүдтэй харьцуулахад хязгарлагдмал нөхцөлд, нэгэн хүнд дэндүү ахдах ажлыг, нөр их зүтгэл, зоригоор бүтээжээ. Бусад ерөнхийлөгчүүд бүгдээрээ зөвхөн хулгай л хийж цаг нөхцөөсөн шүү дээ. Мэдээж ерөнхийлөгч гэдэг ганцхан хүний алба биш, Монголын төрийн институц учир үе бүрд ахиц дэвшил гарч байсан л байлгүй яахав.
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
өөрт нь итгэл өгч Геологи хайгуулын яамны орлогч сайд болгосон хүнээ АН хантай нийлж эх орондоо ирэх эрхгүй болгож хүний нутагт хэлмэгдүүлсэн\nхамаг шагналыг нь хураасан ,Эх орныхоо төлөө хийж бүтээсэн өүхнийг нь үгүйсгэн оршуулах эрхгүй болгож тэтгэвэрийг нь хүртэл олгоогүй хүн чанарын үнэргүй худлаа яригч … Монголын хамаг Алтаар тоглосон хүн шдээ 1000 баяртай нийлж ардуур сэмхэн хулгайлагч Монголын төрд байх ёсгүй жунгаа удамт \nӨнөөдөрийн Эх орон ард түмний тусгаар тогтолын төлөө зүтгэж Эх орноо хөгжүүлсэн ахмад үеийхэнийг үзэн ядуулсэн муу хүн
1.tsgaan deelee nefteer tosloj Mongoliin ard tumen bayan bolloo gesen ni shaal hudal bolj Dornodiin neftiig hyataduud ezegnen uunees bolj Mingolchuud unudur benzin tosgui bn\n2. Ene ued Mongolchuud mash yaduurch Ninjaa bolj alt hairsgaan Mongoliin min ihebh gazar nutag tsianitaar hordson.\n3. Mongoliin unchin huuhdud transheid amidarch bsang martaaagui bn\n4. Umch hubichlal buruu yabagdaj Mongoliin ard tumnii hamag bayalag gadniihan bolon oligarhuidiin gart orson ni unen \n5 Enhbayar erunhii said bhdaa Mongolchudadaa oron suutsiig ni umch bolgoj ugsun\n6. hiisen buteesen huuli bdag bhaa\n\n4. \n\na
Ardchilsan niigmiin undsiig tavisan ev iiviig barimtlalsan sain erunhiilugch bsaan
ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭХЭД ААР СААР ЮМ Л ЗҮГЭЭР СУУГААГҮЙ ХИЙСЭН БОЛОЛТОЙ. ТҮҮХЭНД ҮЛДЭХ ГЭЭД БАЙХ Ч ГАВЬТАЙ ЮМ АЛГА. ЦЭДЭНБАЛ, ЧОЙБАЛСАН, ӨМНӨХ ЭХ ОРНЧДИДТОЙ ХАРЬЦУУЛАХАД ЖУЛ БАЙНА ДАА. АРДТҮМЭНД ҮҮРРД ДУРСАГДАХ ТОМООХОН ЮМ ЮУ БАЙСАН БИЛЭЭ?????????????????
их сайн ерөнхийлөгч байгаагүй ээ\n
Нилээд зүйл дутуу байна. - Цэдэнбал даргыг намаас нь хөөж, харийн нутагт хөсөр хаях шийдвэр гаргав,\n - Алт хөтөлбөр нэрээр Монголын баялгийг гадагш урсгаж Уул усаа там болгов, \n- Төсвийн мөнгөөр хийлгэсэн дээлийг газрын тосоор будаж Дорнодын талыг там болгов гээд бүгдийг нь бич\n
ardtumen nii amdral doroitson mun uls ornii hugjul gathaasan muu hun