Ж.Энхбаяр: Сар шинийн баяраар махны үнийг тогтвортой барина

2025 оны 01 сарын 29

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг өнөөдөр /2025.01.29/ танилцуулав.


Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр "2024 онд өвөлжилтийн байдал хүнд байсан. Үүнтэй холбоотойгоор махны нийлүүлтэд тодорхой хэмжээний хүндрэл үүсэж байна. Малчид энэ жил өвөлжилт харьцангуй таатай байгаа үед мах, мал бэлтгэх сонирхол бага, малаа өсгөх сонирхол ихтэй байгаа юм. Бид хүнс экспортлогч орон болохын хүрээнд Зүүн өмнөд Ази, Арабын орон болон хоёр хөршдөө мах, махан бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай нийлүүлж байна. Сар шинэ болж байгаатай холбоотойгоор махны үнэ тодорхой хэмжээнд өсөлт үзүүлж байна. Иймд үнийг буулгах, тогтвортой барих зорилгоор экспортод гарч байгаа махны зохицуулалтыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэр зургаадугаар сарын 1 хүртэл бэлтгэсэн махыг дотоодын зах зээл рүү нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс нийлүүлэлтийг зохицуулалт хийж экспортыг квотын хязгаарлалтад оруулж байна " гэв. 

 

ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.113) 2025 оны 01 сарын 29

Битгиййю атаарх

0  |  0
Зочин(103.212.118.21) 2025 оны 01 сарын 29

Ягшдээ чадах юмаа амнаасаа гаргаж бай

0  |  0
Close menu