Шуурхай штаб хуралдаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 08

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын V хуралдаан болж байна. 

Хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлээд, Шуурхай штабын гишүүдэд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, хариуцлагаа өндөржүүлж, ажиллахыг анхаарууллаа.  

Өнөөдрийн хурлаар өмнөх хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн загвар, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшуулал олгох журмын төсөл, ариутгах татуургын “Туул-1” коллектор, Лаг боловсруулах үйлдвэрийн асуудал, Нийслэлийн авто замын сүлжээний l тойрог замын ажлыг санхүүжүүлэх боломжит хувилбаруудын талаар хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.218) 2025 оны 03 сарын 13

Хөдөөний хотод очиж эмчлүүлж чадахгүй хотод байх хугацаа хязгаартай төлбөртэй учраас үхэхээс өөр аргагүй боллоо хотын дарганцараа удахгүй амь нэхнэ

1  |  0
УБ хотын иргэн(103.57.93.130) 2025 оны 03 сарын 13

Цахилгаан эрчим хүчний үнийг бууруул, автомашины дугаарын хязгаарлалтыг цуцал. Тэгвэл асуудал шийдэгдэнэ.

1  |  0
иргэн(103.57.93.78) 2025 оны 03 сарын 13

Түлш үйлдвэрлэж байгаа үйлдвэр найрлага бүтцийг нь өөрчилж хүнд ээлтэй болгоочээ.Дандаа гэр бүлээрээ өнгөрч бна. Шахмал аргал үртэс мэтээр хийлгээчээ.Ард түмэнд сонголттой байх бололцоо олгоочээ.Тог цахилгаанаа хямдруул албан татвараа багасгах арга хэмжээ авах хэрэгтэй байна.Арай их дарамт ирж байна хүн болгонд

1  |  0
зочин(202.9.40.244) 2025 оны 03 сарын 13

мундаг Ерөнхий сайнд шүү, Монгол түмэн ажилд амжилт хүсэж байгаа. Түүний амжилт бол түмэн олны ололт, хулгайч луйварчдад лантуу юм.

2  |  2
tom(202.9.47.47) 2025 оны 03 сарын 13

ajil ogoxoos aisan gej vv ?

2  |  0
Nvvgfhhv(202.9.41.72) 2025 оны 03 сарын 13

Нам төр-р битүү хулгайч хужаа манжнууд хаана амьдраад бнаа. Хужаад амьдраад бга юм уу хааша юм Ямар эндүрцн адгийн хулгайч шаар вэ лаларуудиыг далдрлаач.

2  |  1
Top