Н.Учрал: Иргэдийн хадгаламжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хийнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 19

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Мэдээллийн үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. 2007 оны УИХ-ын тогтоолоор 16 стратегийн орд, мөн нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод иргэний хуримтлалын данс, хадгаламжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хийх ажлыг үргэлжлүүлнэ.

Санхүүгийн хөндлөнгийн шинжээч, хуулийн хөндлөнгийн шинжээч ажиллуулаад төр талдаа ч хувийн хэвшил талдаа ч хож, хож гэсэн зарчим дээр суурилж хийнэ.

Ажлын хэсгийнхэн хэлэлцээрийн ширээний ард суугаад санхүүгийн моделио тавьж байгаад газрын хэвлийн баялгийн 51 хувь нь хэрхэн иргэдэд ирэх вэ гэдэг суурь зарчмаа л хангана гэсэн үг.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг улирал тутамд шатлалттайгаар олгох байр суурьтай байна. Ингэснээр инфляци өдөөхгүй байхад ач холбогдолтой.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард иргэдэд ногдол ашгийн эхний урьдчилгааг олгох үед 350 мянган төгрөгийг 2024 оны ногдол ашиг болгон олгох боломжтой гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компани илэрхийлсэн.

Тиймээс үлдэж байгаа 200 мянган төгрөгийн 100 мянган төгрөгийг цагаан сарын өмнө, үлдсэн 100 мянган төгрөгийг дараа улиралд хувааж олгох нь зохимжтой гэж үзэж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ гаргана.

Мөн өнөөдрөөс И Монгол-оор санал асуулга явуулна. 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах эсвэл хуримтлалын сан руугаа хийх, эсвэл хуримтлалын сан руу хийсэн мөнгөө нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн төслийг санхүүжүүлэхэд зарцуулах уу гэдэгт иргэн та сонголтоо хийх боломжтой. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(103.79.156.174) 2025 оны 03 сарын 13

жаахан мөнгө тарааж инфляци дэгдээж байхаар тэр цахилгаан станц 18 аймагтаа арьс шир ноос ноолуурын үйлдвэрээ бариач. тэр жаахан юмыг идээд цадах биш урт хугацааны улсын стратегидээ хөрөнгө оруулаачээээээээээ\n

1  |  0
Зочин(202.9.46.226) 2025 оны 03 сарын 13

Монгол төгрөгнийхөө ханшийг чангалах ажлыг шат дараатай хийнэ үү.

1  |  0
Ariuka Ariuka(118.235.6.43) 2025 оны 03 сарын 13

Нохойн баас шиг юугаа солиороод бгаан бэ? Өгвөл өгөөд өгөхгүй бол болиочээ. Таталдаад үхэх нь ээ. Тэр төлөл мөсөлөө хулгайчуудаасаа хулгайлсан мөнгө хөрөнгийг нь хурааж авч хэрэгжүүлээч. Ядарсан ард түмэндээ өгөх болохоороо л нэг их төсөлч ажил хэрэгч нар болчих юм..наад 100.0 чинь олон ам бүлтэй айлд 2 хоногч хоол болохгүй.!!!

1  |  0
Ariuka Ariuka(118.235.6.43) 2025 оны 03 сарын 13

Нохойн баас шиг юугаа солиороод бгаан бэ? Өгвөл өгөөд өгөхгүй бол болиочээ. Таталдаад үхэх нь ээ. Тэр төлөл мөсөлөө хулгайчуудаасаа хулгайлсан мөнгө хөрөнгийг нь хурааж авч хэрэгжүүлээч. Ядарсан ард түмэндээ өгөх болохоороо л нэг их төсөлч ажил хэрэгч нар болчих юм..наад 100.0 чинь олон ам бүлтэй айлд 2 хоногч хоол болохгүй.!!!

1  |  0
Зочин(103.212.118.21) 2025 оны 03 сарын 13

Хийчмээр харагдахгүй л бнадаа

1  |  0
Top