.jpg)
Өнөөдөр (2025.02.21) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Б.Баярсайханд үүрэгт ажлыг нь хүлээлгэж өглөө.
Б.Баярсайхан нь Эрх зүйч, Сэтгүүлч мэргэжилтэй, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.
Тэрээр хууль тогтоох байгууллагад ажиллаж байхдаа Хүүхэд хамгааллын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хууль, Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль (нэмэлт өөрчлөлт) зэрэг 11 хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.
УИХ-д сонгогдсоныхоо дараа хүүхдийн асуудлыг нэгдүгээрт анхаарч, бүх эрх ашгаас хүүхдийн эрх эрх ашиг ямагт тэргүүнд байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэн бүх төрийн захиргааны төв байгууллагын удирдлагууд, төрийн бус байгууллагууд, ажил олгогчид, эрдэмтэн, судлаачдыг хамарсан “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганыг зохион байгуулж, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн үндсэн зарчимд тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасны дагуу Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллах нэгдсэн зөвшилцөлд хүрсэн билээ.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ШУТИС-ийн багш, удирдлагуудтай хамтран тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хүүхдийн үдийн цайг үдийн халуун хоол болгох саналыг танилцуулж, санаачилсан хүмүүсийн нэг юм.

Сэтгэгдэл ( 2 )
Багшийн суруулийн хөгжлийн багшийн анги төгссөн, боловсрол гэх юмгүй, хэл ус чбайхгүй, мангар авгайг одоо ингэж том суудалд томилох хэрэг байсан юм уу. үнэхээр маш муу, чадваргүй эм шүү дээ. Ёстой ичмээр л томилгоо байна даа.
ene emgen zaaval alband darga bolgoh estoi yum baihdaa dald orooch ymar ih erh medel durtai donton be ⁉️ ardtumen chamaig ogt unelehgui bhad hog avgaig zailaach shulmas ardtumeng hunleh setgel alga duu chin huuhed zoddog bulai buliig bid tejeeh gej tatvar tulmuurgui zail uzeech busdad zaigaa tavj ugnu uu