Засгийн газрын өнөөдрийн (2025.03.26) хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг холбогдох яамны сайд нар танилцууллаа.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын салбарын яам, тамгын газрын нийт ажилчдын тоо 361 байна. Эдгээрт чиг үүргийн шинжилгээ хийж үзэхэд нийт 81 чиг үүрэг давхцаж, 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай байна. 30 албан тушаалын хэмнэлт үүсгэх боломжтой байна. Ингэснээр жилд 900 орчим сая төгрөгийн цалингийн зардлын хэмнэлтийг бид үгүйсгэж болж байна.
Өнөөдөр манай салбарыг харах юм бол жижигдүү толгойтой, том гэдэстэй, чөргөр хөлтэй болчихсон харагдаж байна. Иймээс бид зарим албан тушаалтныг хөдөө орон нутагт шилжүүлнэ. Ингэснээр орон нутаг дахь боловсролын газрууд улам илүү чадавхжих болно.
Үүний дараа Нийслэлийн боловсролын газар болон Боловсролын ерөнхий газар зэрэг газруудад чиг үүргийн шинжилгээ хийнэ. Мөн аймаг, орон нутгийн хэмжээнд шалгалт явуулах болно" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
Ёстой зөв зүйтэй ажил байна. Хүнд суртал багасана.