Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Шуурхай арга хэмжээ авч ажилласнаар экспорт өмнөх 7 хоногоос өслөө. Нүүрсний экспорт 7 хоногийн дотор 1,9 сая тонноор нэмэгдсэн бол зэс, жоншны экспорт энэ жилийн эхнээс хамгийн өндөр тоо хэмжээнд хүрлээ.
Нүүрс импортлогч компаниуд болон бирж дээр, хил гааль болон боомтууд дээр үүрэг өгч шахаж ажиллаж байна. Ингэснээр он гарснаас хойш хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрээд байна.
Зэс болон жонш дээр ч мөн ялгаагүй хамгийн өндөр хэмжээнд экспортлосон байна.
Сэтгэгдэл ( 0 )