“Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэнгийн үеэр цахим спортын тэмцээн болно

2025 оны 05 сарын 30

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хөгжлийн харандаа" танин мэдэхүйн инновацын үзэсгэлэнг нийслэлийн Бизнес инновацын газар болон Монголын скаутын холбоо хамтран Соёлын төв өргөөнд зохион байгуулна. Тус үзэсгэлэнгийн хүрээнд "CS2", "Mobile legend"-ын тэмцээн зохион байгуулах бөгөөд 13-17 насны бүх хүүхэд, залуус өөрсдийн багаа бүрдүүлэн оролцох боломжтой. Мөн өвөрмөц, сонин, содон цуглуулгатай хүүхдүүдийн хоббиг Соёлын төв өргөөнд үзэсгэлэн болгон дэлгэнэ. Энэхүү “Хуваалцангаа цуглуулъя” арга хэмжээнд өөрийн солилцохыг хүссэн зүйлсээ бусадтайгаа  солилцон цуглуулгаа баяжуулах боломжтой юм. Мөн үеэр хүүхэд, залуус дуртай хүүхэлдэйн кино, аниме, тоглоомын баатрын дүрдээ хувиран ирж "Cosplay" тэмцээнд оролцох боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu