Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд 186.839 ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Явган замын ажилтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Сүхбаатарын талбай орчимд ажиллалаа.
Д.Сүхбаатарын талбай орчимд төв талбайн хоёр талын нийт 5012 ам метр талбай бүхий явган замыг шинэчилж буй. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Хот явган замын стандарт мөрдөж байгаагүйгээс маш олон төрлийн материалаар хийсэн явган замтай болсон. Яг энэ Ленин клубийн автобусны орчимд гэхэд л алаг хавтан, асфальт, гөлгөр гадаргуутай чулуун зам эсвэл бетоноор хучсан алаг цоог явган замууд байна. Тиймээс явган замын иж бүрэн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Шинээр тавьж байгаа явган замын хавтан барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй. Мөн явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн” гэлээ.
Түүнчлэн явган замын шинэчлэлийн хүрээнд гэрлийн шонд өлгөсөн кабелийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын кабелийн утаснуудыг явган замын доогуур сувагчилж, далдана гэдгийг онцолсон юм. Харин нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Энэ жил 15 байршилд явган замын ажил хийхээс есөн байршилд гүйцэтгэгч шалгараад ажлаа эхлүүлээд байна. Бусад байршлуудад тендер зарласан. Д.Сүхбаатарын талбайн хоёр талын нийт 5012 ам метр талбай бүхий явган замыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн шинэчилж байна. Үргэлжлүүлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замууд шинэчлэхээр төлөвлөсөн” гэдгийг хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 4 )
Одоо энэ хотын төвд нялж хядаг хайран мөнгийг хотын захын гудамжуудынхаа Асфальтан замуудад зарцуулмаар санагдаад байх юм. Зуны 3 хан сард ирдэг жуулчдад зориулж хийж байсанаас хэрэгтэй хэсэгт нь зориулбал түгжрэлд нь ядаж нэмэртэй ш дээ. Япон Солонгост захын хороололуудыг асфальт болгоод өгөхөд л байшин саваа аятайхан барьж янзлаад, арчилж цэвэрлээд байдаг юм билээ.
миний залуу дарга сайн шүү, үргэлж дэмдждэг шүү,
Хотын дарга ажлын гүйцэтгэлээ шалгахгүй бол ярьж бгагаас чинь өөр юм хийж мөнгө үрээд бна шүү
ЭНЭ ЗАМ, БАРЬЖ БРОДЮР ТАВЬЖ БУЙ ХҮМҮҮСТ МЭРГЭШИХ АЖИЛ ИХ ДУТАГДАЖ БАЙНА. НӨГӨӨ ТАЛААР ЁСЗҮЙ, ХҮН ЧАНАР, ХӨДӨЛМӨРЧ БАЙДАЛ ТААРУУ БАЙНА. ХЯНАЛТ СУЛ ГАЗРУУДААР МАШ МУУ ЗАМ БАРИГДАЖ, БРОДЮРАА ЗҮГЭЭР ӨРӨӨД ТАВЬЧИХАЖ БАЙНА. УГ НЬ ХООРОНД НЬ ЦУТГАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ЮМ. ЯВГАН ЗАМЫН ЗАХЫГ ЭВДЭЖ ХАЧИХААД ДАРАА НЬ ЖИГД ЯНЗЛАХЫН ОРОНД ЧУЛУУ ШОРОО НЬ ХЭВЭЭРЭЭ ДУТУУ ЯНЗАЛСАН БОЛООД ХАЯЖ БАЙНА. БАЙНГЫН МЭРГЭЛИЙН ХҮНИЙ ХЯНАЛТ ИХ ДУТАГДАЖ БАЙХ ШИГ. ХОТ МААНЬ УГ НЬ ГОЁ БОЛЖ БАЙНА АА. БАЯРЛАЖ БАЙНА. ХИЙЖ БУЙ ХҮМҮҮС ЖИГД САЙН БАЙЖ Л ЧАДАХГҮЙ БАЙНА.