.jpg)
Засгийн газрын өнөөдрийн (2025.06.04) хуралдаан хуучин бүрэлдэхүүнтэйгээр 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар зэрэг нийт 28 асуудал хэлэлцэнэ.
Дараагийн Засгийн газар байгуулагдах хүртэл одоогийн бүрэлдэхүүн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл,
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл,
- Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
- “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар зэрэг 28 асуудал хэлэлцэж байна.
Сэтгэгдэл ( 0 )