Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг МАРГААШ тодруулна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

 

Монгол Ардын намын Бага хурал маргааш (2025.06.05)  хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулахаар болжээ. 

Дараагийн Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай. Өөрөөр хэлбэл ирэх долоодугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Гэсэн ч энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах юм. 

Засгийн газрын кабинет бүрдэж, сайд нарыг томилох хүртэл одоогийн сайд нар ажлаа үргэлжлүүлэн хийх бөгөөд шинээр байгуулагдах Засгийн газарт хуучин сайд нарыг улираан томилохгүй гэх мэдээлэл мөн цацагдаад байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.59) 2025 оны 06 сарын 05

Занданшаа бүтэхгүй ээ, өнгөрсөн сонгуулиар ард түмэн дүнг нь хангалттай тавиад өгсөн ш дээ

1  |  0
songogch(202.9.46.170) 2025 оны 06 сарын 05

Занданшатараас өөр хүн алгаа. Занданшатар бол нэр цэвэр, попроод байдаггүй, ноён нуруутай, мэдлэгтэй боломжийн хүн. Бусад нь хэрэггүй..............

0  |  1
Close menu