Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар нийт 28 асуудал хэлэлцсэн шийдвэрлэсэн.
Засгийн газраас гарсан шийдвэрүүдийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Хамтарсан Засгийн газар байгуулагдаад өнгөрсөн 11 сарын хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа нэгтгэн дүгнэлээ. Өнгөрсөн хугацаанд салбар яамдууд дээр бэлтгэгдэж байсан хуулийн төслүүд төлөвлөгөөний дагуу танилцуулагдсан. "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" нэртэй гэрээ олон нийтэд ил байгаа.
14 мега төслөөс олон төсөл урагшилсан. Зөвхөн мега төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна салбарын хөгжил, реформыг хийнэ гэдэг зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, нэмэлт тэтгэврийн тухай хууль зэрэг НДШ-ийн багц хуулиудын шинэчлэлийг Л.Энх-Амгалан сайд танилцуулж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Мөн Татварын багц хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барихаар боллоо" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
dulzen
Шинэ бүрдэх засаг л үнэн худлыг нь олно доо.