Өнгөрсөн сар хамгийн бага хур тунадас орсон 25 дахь сар боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 07

Өнгөрсөн зургаадугаар сард манай орны хэмжээнд дунджаар 28.5 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 38.2 хувиар, олон жилийн дунджаас 20.1 хувиар бага байсан бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 25 дахь бага тунадастай сар болж өнгөрлөө.

Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 27.1 хувь нь нь дунджаас ахиу, 62.8 хувь нь дунджаас бага, 10.1 хувьд  олон жилийн дунджийн орчим хур тунадас унасан байна.

Хөвсгөл аймгийн Хатгал суманд  зургаадугаар сарын 20-нд 53.3 мм тунадас орсон нь хоногийн хамгийн их хур тунадас орсон хоног болж бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu