
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр тэрээр "Нүүрсний хулгайтай тэмцсэн ажлынхаа үр дүнг та бүхэндээ танилцуулж байна.
Эдийн засгаа сэргээхийн тулд бид нүүрсний хулгайтай тэмцэх ажлаа эхлүүлсэн. Намайг Ерөнхий сайдаар томилогдох үед төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан байсан нь нүүрсний үнэ буурснаас шалтгаалсан зүйлс байсан.
Би ажлаа аваад түүхэндээ улсын төсвөө 2.2 их наядаар хэмнэсэн төсвийн тодотгол хийсэн.
Эдийн засаг есдүгээр сарын байдлаар сэргэсэн, наймдугаар сарын байдлаар эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрсэн. "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого нь 1.6 дахин өссөн, биржийн тээвэр 1.5 дахин өссөн, экспорт 1.2 дахин өссөн, үр ашиг нь 3 дахин өссөн, орлого 1.3 дахин өссөн, олборлолт 1.1 дахин өссөн байгаа нь тэнд байсан хулгайтай тэмцсэний үр дүн.
Залуус гудамжинд нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад нээлттэй сонсгол зохион байгуулж байсан. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь Их хурлын дарга нэр холбогдсон байсан.
Монгол Улсын Ерөнхий сайд би онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 11 )
Цөмөөрөө хулгайч юм чинь хэн хэнийгээ барих вэ болохгүй бол унагаачихна одоо параламентээ 2 танхимтай болгох ганц гарц \n л бий
Одоо нүүрсний мафийн хулгайчуудыг яаралтай барьж шийтгэ.
Угаасаа та нар хэмнэх ёстой шүү дээ. Юуг нь гайхуулаад байгаа юм? харин ч бага байна.
Энэ улс төрч хүн бол өрсөлдөөнд ялж, ялагдаж сурсан байх нь хамгийн өндөр ёс зүй юм. Улс төрч биш бсан бнаа. Ерөнхийлөгч маань хүнээ буруу л таньсан бна даа
songuuliar sanal avaagui gersen bizdee ene hvn tegeed
SEKSEER VANXANDI BOOW XXOOD ANUSDAAD AL SEKSDEEX BOOB DOLOOGOOD80955877
Зөв дөө
Сайн байна. Дарга нарын элдэв хангамжийг хасах хэрэгтэй
маш зөв
маш зөв
маш зөв