Тосны ургамлын 2100 тонн нөөц бүрдүүлээд байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 05

 

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр /2025.10.03/ өдөр газар тариалангийн бүс нутгаар ажиллах үеэрээ үр сортын шинэчлэл, сэлгээний таримлын төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр зорин ажиллаж буй “Ачит Агро” ХХК-ийн тосны ургамлын нөөц бүрдүүлэлт, ургац хураалтын явцтай газар дээр нь танилцлаа.

 

 

Тус компани энэ онд “Чинза” сортын рапс тариалсан байна. Уг сортыг энэ жил 54 аж ахуйн нэгж, 17 мянган га талбайд тариалжээ. Ургац хураалтын ажил одоогоор эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2100 тонн тосны ургамал хураан аваад байна.

 

 

Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр “Чинза” сорт нь га-гаас дунджаар 45 центнер хүртэл ургац авах боломжтой өндөр бүтээмжтэй сорт юм. Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалын нөхцөлд ч 25-35 центнер ургац хураах бүрэн боломжтой гэж үздэг байна. Түүнчлэн энэ сорт нь зөвхөн Монгол Улсад төдийгүй БНХАУ-ын хаврын рапсны хэрэгцээний 85 хувийг дангаар хангадаг үнэ цэнтэй сорт аж.

Манай орны тариаланчид нийтдээ 10 гаруй мянган тонн тосны ургамал хураан авах боломжтой байгаа нь хүнсний аюулгүй байдлыг хангах, тосны ургамлын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж буйг салбарын сайд онцлон тэмдэглэлээ. Ийнхүү газар тариалангийн бүс нутагт үр сортын шинэчлэл, өндөр ургацын боломж бүхий тосны ургамлын үйлдвэрлэлд анхаарч буй нь зөвхөн нэг компанийн төдийгүй Монголын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн суурь болж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.124) 2025 оны 10 сарын 06

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Ddavaa(103.168.34.211) 2025 оны 10 сарын 05

Tosnii urgamalin heregtseeniihee heden huviin eersdee hangadag boloh h ve? Said aa 10000tn urgamalaas her zugeer tos avah ve?

0  |  0
Top