Өнөөдөр 3180 тонн АИ-92 автобензинийг холбогдох өртөөд дээр буулгаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 27

2025 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байна.

1. Импортын хуваарилалт:

Толгойт өртөө – 26 вагон

Рашаант өртөө – 4 вагон

Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон

2. Замд явж буй 23 вагоны чиглэл:

Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна:

Рашаант өртөө – 4 вагон

Улаанбаатар өртөө – 5 вагон

Толгойт өртөө – 4 вагон

Дархан өртөө – 5 вагон

Сайншанд өртөө – 5 вагон

3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:

ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гаригт (10 дугаар сарын 29-нд) орж ирэхээр төлөвлөгдөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top