Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 УИХ-ын дарга Н.Учралын зүүн гурван аймагт ажиллаж буй орон нутгийн томилолт үргэлжилж байна. Тэрбээр Дорнод аймагт өчигдөр ажиллаж хүүхэд хамгааллын төслийн ажилтай танилцаж, орон нутгийн төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, Дорнод аймгийн иргэдэд “Чөлөөлье” санаачилгаа танилцуулж санал хүсэлтийг нь сонсож, хариулт өгсөн.

Тэгвэл өнөөдөр 66 мянган хүн амтай Сүхбаатар аймагт ажиллалаа.Сүхбаатар аймаг дахь томилолтоо Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр эхлүүллээ.

Үүний дараа тус аймгийн төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзав. Сүхбаатар аймагт өнөөдрийн байдлаар 4000 гаруй төрийн албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.

Тус аймаг 795 тэрбум төгрөгийн ДНБ-тэй байсан бол 2023 оны зуднаар 1.5 сая малаа алдсан байна. Үүнээс үүдэж 2025 онд ДНБ-ний хэмжээ 453 тэрбум төгрөг хүртэл буурчээ. Иймээс эдийн засгийг солонгоруулах шаардлагатай гэдгийг аймгийн засаг дарга хэлж байна. Уулзалтын дараа Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Хамгаалах болон тусгай хамгаалах байр”-тай танилцаж, Сүхбаатар аймгийн иргэд УИХ-аас гаргасан тогтоол шийдвэр, баталсан хуулиудыг танилцуулж, цаашид хийх зорилтын талаар мэдээлэл өгнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top