ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 16

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон харьа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг чөлөөлж байгаагаа зарлалаа. Тэрээр өөрийн фейсбүүк хуудсандаа “Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна” гэжээ.

Сануулахад, энэ сарын 14-ний өдөр ШШГЕГ-ын дарга А.Намсаманд ХЗДХ-ийн сайд өөрийн жолооч болон хамаарал бүхий этгээдүүдийг тодорхой албан тушаалд дэвшүүлэхийг шаарддаг тухай мэдээлэл хийсэн юм. Харин өчигдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мэдэгдэл гаргаж А.Намсаманд тэргүүтэй ШШГЕГ-ын албан тушаалтнууд зохион байгуулалттай бүлэглэл үүсгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан тухай сөрөг мэдэгдэл хийсэн билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.18.178)  2026 оны 09 сарын 16

Учиралын көв. Нэгэнт хэл ам хэрүүл тэмцэлд орооцлогдсон, өмч хөрөнгө, авлига ашиг сонирхлын зөрчил, хулгай худал,, ард түмэн улс орны эрх ашгийг хохироосон асуудал бүрт бага дээр нь газар авахуулахгүй шуурхай, шудрага, хатуу арга хэмжээг дор дор нь аваад явбал энэ зах камбараагүй хэрээс хэтэрсэн муу муухай асуудлууд эмх цэхцэндээ орж хөгжил дэвшлийн үүп нээгдэж, шуудрага ёс тогтож, ард түмний сэтгэл санаа ариусаж, рээдүй гэрэл гэгээтэй болно

0  |  0
Лантуу (64.119.26.132)  2026 оны 09 сарын 16

Гайгүй хүнээ шахсаар байгаад гаргачихавуу даа.

0  |  0
Top