Өмнөд Солонгосын Аж үйлдвэрийн яамны мэдээлснээр энэ долоо хоногт багтаж Монгол Улсад газар ховор элементийн хамтын ажиллагааны төв байгуулахаар болжээ. Уг төв нь ШУТИС-ын төв байранд байрлах бөгөөд газрын ховор элементийн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлд туслах зорилготой юм байна.
Газрын ховор элементийн хамтын ажиллагааны төвийг БНСУ-аас Монгол Улсад зориулсан хөгжлийн тусламжийн төслийн хүрээнд барьж буй аж. Аж үйлдвэрийн яамны мэдээлснээр вольфрам, молибден, лит зэрэг ховор металийг судлах, боловсруулах, цэвэршүүлэх чиглэлд техникийн сургалт явуулах юм. Урт хугацаандаа Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалтыг татах тал дээр анхаарах юм.
Ташрамд дурдахад Өмнөд Солонгосын засаг захиргаа Узбекистан, Вьетнам, Казахстан, Индонези улсад ховор металлын хамтын ажиллагааны төв байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )