ОХУ-ын Засгийн газар ирэх жилүүдэд газрын ховор элементийн олборлолтод түлхүү анхаарч энэ салбарт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ зарлалаа.
Ингэснээр 2030 онд энэ салбарын олборлолтоороо Хятадыг гүйцэх зорилго тавиад байгаа аж.
ОХУ-ын гаргасан дээрх санаачилга бусад орнуудын бодлоготой ч нийцэж байна. Учир нь газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 63 хувь, дэлхийн нийт нөөцийн 37 хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын ноёлолыг зогсоох боломжтой болох юм.
Урьдчилсан судалгаагаар ОХУ-д газрын ховор элементийн нөөц 12 сая тонн гэж тогтоогдсон бөгөөд энэ нь дэлхийн нийт нөөцийн 10 хувьтай дүйж байгаа юм.
ОХУ-ын Үйлдвэр, худалдааны дэд сайд Алексей Беспрозванных мэдэгдэхдээ тус улсад газрын ховор элементийн 11 төсөл судалгааны шатандаа явж буй бөгөөд 2030 он гэхэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилго тавьжээ.
Дээрх төслүүдэд нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж.
Хэрэгжүүлэх 11 төсөл хөтөлбөр бүгдТомторын газрын ховор элементийн бүлэг ордод суурилах бөгөөд 2025-2026 оноос үйлдвэрлэх процесс албан ёсоор эхлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл ( 0 )