БНХАУ тэнгисийн гүний ховор элемент олборлох дэлхийн анхны улс болно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

БНХАУ тэнгисийн гүнээс байгалийн ховор элемент олборлох хүсэлт бэлдэн, уурхайн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө гаргаж Олон улсын тэнгисийн гүний захиргаанд өгөхөөр болжээ. Ингэснээр ийм практик нэвтрүүлсэн дэлхийн анхны улс болж байгаа юм. Үүнээс өндөр агууламжтай никель, зэс, кобальт, манган зэрэг орчин үеийн техник хэрэгслийн чухал материал болсон элементүүдийг олборлохоор төлөвлөж байгаа ажээ. БНХАУ-ын Засаг захиргаа, түүний удирдлагын нэгж болсон 30 гаруй байгууллага нэгдсэн төлөвлөгөө гаргаж Олон улсын тэнгисийн гүний захиргаанд хүргүүлж байгаа аж.

НҮБ болон түүний харьяа байгууллагууд Тэнгисийн конвенц баталсан бөгөөд хэрэв тэнгисийн гүнээс уурхайн ямар нэгэн олборлолт хийхээр болбол удирдах олон улсын эрх зүйн зохицуулалтыг бий болгосон билээ. Энэ нь 2020 оны долоодугаар сараас эхлэн далайд гарцтай улсуудад тэгш мөрдөгдөж эхлэх юм. БНХАУ-тай адилхан Бельги, Их Британи, Герман, Польш, Ойрх Дорнодын улсууд тэнгисийн гүнээс уурхайн олборлолт хийхээр судалж буй аж. Сүүлийн жилүүдэд Канадын “Наутилус Минералс” компани Папуа Шинэ Гвиней орчимд тэнгисийн гүнд байгалийн ховор элемент эрж хайж байгаа ч эхний шатны ажил эхлэхэд хөрөнгө оруулалтгүй гэх шалтгаанаар хойшлуулаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top