ЗАСАГ | СОР17-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай танилцана

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Засгийн газрын 25-р хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар: 

-Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

-“Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон  Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл

-Олон улсын гэрээний тухай хуульд Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан гэрээний хэрэгжилтийн тайлангийн тухай

-Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 13 дахь Ерөнхий сайд Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх/ хэлэлцэхээр байна.

Мөн:

-Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт татах боломжтой эдийн засгийн үр ашигтай төслүүдийн талаар

-Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын явцын талаар

-Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар

-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Ц. Сандаг-Очир

-Нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Ц.Сандаг-Очир

-Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар /Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбаруудыг судлан, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг-Хойд бүргэд алтны үндсэн орд/

-“Иргэдийн санал, санаачилгыг хүлээн авах Монгол Улсын Засгийн газрын цахим систем (e-zasag.mn)”-ийн талаар,

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар хуралдаанд танилцуулна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top