“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -52 кг-ын жинд Олимпын аварга, Дэлхийн аваргын таван түрүүтэй Абэ Үта түрүүллээ.
Тэрбээр 12 дахь "Их дуулга"-даа түрүүлж байгаа нь энэ бөгөөд "Их дуулга"-аас хамгийн олон медаль хүртсэн эмэгтэй жүдоч болж байна. Мөн түүний Олон улсын тэмцээнүүд дэх дараалсан ялалтын тоо 17-д хүрчээ.
Түүнтэй аваргын төлөө өрсөлдөх байсан 2024 оны Дэлхийн аварга, Олимпын наадмын мөнгө, хүрэл медальт Жиуффрида Одетте бэртлийн улмаас шигшээ барилдаанд гарч ирээгүй тул мөнгөн медаль зүүхээр болов.
Энэ жингийн хүрэл медалийг АНЭУ-ын легионер тамирчин Бишрэлтийн Хорлоодой, Унгарын Рэка Пупп нар хүртсэн. Рэка Пуппийн хувьд, нутаг нэгт Роза Дьэртьашийг ялж, Улаанбаатар Их дуулгын хошой хүрэл медальтай боллоо. Харин Б.Хорлоодой, Испанийн Ариане Торо Солерийг нэмэлт цагт буулган авч эх орныхоо дэвжээнээс "Их дуулга" ангиллын тав дахь медалиа хүртсэн юм.
.jpg)
-52 кг-ын дүн:
1. Абэ Үта (Япон)
2. Жиуффрида Одетте (Итали)
3. Бишрэлтийн Хорлоодой (АНЭУ)
3. Рэка Пупп (Унгар)
5. Роза Дьэртьаш (Унгар)
5. Ариане Торо Солер (Испани)
7. Маша Баллхаус (Герман)
7. Наоми Ван Кревел (Нидерланд)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )