Дэлхийн аварга Такэши Такэока "Их дуулга"-д тав дахиа түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох эхний тэмцээн болох "Улаанбаатар Их дуулга"-ын 66 кг-ын жинд Японы тамирчин, 2025 оны дэлхийн аварга Такэши Такэока аваргалав.

Тэрбээр шигшээ барилдаанд ОХУ-ын тамирчин Рамазан Абдулаевийг үүрэх мэхээр ялсан юм. Тэгвэл гурван жилийн өмнөх Улаанбаатар Их дуулгаас хүрэл медаль хүртэж байсан Рамазан Абдулаев амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртлээ.

ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, Азербайжаны Низами Имрановт дийлдэж, медалиас мултарав. Низами Имрановийн хувьд, "Их дуулга"-ын анхны медалиа гардсан. Харин Өмнөд Солонгосын Ким Чан-Ён Их дуулга тэмцээний хоёр дахь медалиа гардсан нь энэ боллоо.
 

-66 кг-ын дүн:
 

1. Такэши Такэока (Япон)

2. Рамазан Абдулаев (ОХУ)

3. Низами Имранов (Азербайжан)

3. Ким Чан-Ён (Өмнөд Солонгос)

5. Кадербекийн Ёолк (Монгол)

5. Давид Гарсиа Торне (Испани) 

7. Руслан Пашаев (Азербайжан)

7. Баттогтохын Эрхэмбаяр (Монгол)
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top