Брент маркийн газрын тосны ханш 90$ давлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 07 сарын 20

АНУ-ын засаг захиргаа Ойрх Дорнодод халдлага үйлдэж, Ормузын хоолойн тээвэрлэлтийг хязгаарласны улмаас газрын тосны ханш гурван хувиар өслөө. Тухайлбал Брент маркийн газрын тосны ханш баррель тутамдаа 90 ам.доллароос даваад байна. Түүнчлэн WTI төрлийн газрын тосны ханш баррель тутамдаа 84.6 ам.доллаор болж өнгөрсөн сараас хойш хамгийн өндөр үзүүлэлтээ үзүүлсэн юм.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ойрх Дорнодын мөргөлдөөн хурцдаж, АНУ-ын тал Израилд ес дэх хоногтоо дараалан дайралт хийсэн нь газрын тосны ханш өсөх гол шалтгаан болжээ. Ялангуяа сүүлийн өдрүүдэд АНУ болон Ираны тал далайн тээврийг халдлагын гол бай болгоод байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр л гэхэд Ормузын хоолойгоор ердөө дөрвөн хөлөг онгоц нэвтэрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.40.35) 2026 оны 07 сарын 21

Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төр хяналттай болох үед л улс хөгжинө

0  |  0
Top