ДОХИО | Газрын тосны ханш өсөж эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ормузын хоолойг нээх эсэх нь тодорхойгүй байгаа энэ цаг үед дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш өсөж эхэллээ. Брент маркийн газрын тосны фьючерс ханш 1.03% өсөж 83.34 ам.долларт хүрсэн бол WTI төрлийн газрын тосны фьючерс ханш 0.67% өсөж 77.81 ам.долларт хүрчээ.

Ийнхүү өсөх болсон шалтгаан нь Иран улс нь АНУ болон Израилийн хөлөг онгоцыг Ормузын хоолойд нэвтрүүлэхийг хориглох тухай хуулийг хэлэлцэж эхэлснээр газрын тосны фьючерс анш бараг гурван ам.доллароос дээш өсөөд байна. Хэрэв Иран болон АНУ хэлэлцээрийн ширээний ард сууж, ямар нэгэн үр дүнд хүрэхгүй бол газрын тосны ханш цаашид ч өсөх хандлагатай байгаа юм.

Ташрамд сануулахад Иран-АНУ-ын дайн эхлэхээс өмнө Ормзуын хоолойгоор дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн хийн 1/5 нь дайрч өнгөрдөг байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top