Урьд өмнө бүртгэгдсэн 103 хэргийг нөхөн илрүүллээ

2026 оны 10 сарын 20

 

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 19-ний өдөр нийт 2065 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 609, гэмт хэргийн шинжтэй 148 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 23, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 74, хулгайн 18 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 94 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 103 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top