Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XIII шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагууд оролцлоо.
Зөвлөгөөний үеэр томуугийн дархлаажуулалтын нөхцөл байдал, үр дүнг хэлэлцэж, “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаарт ирсэн иргэдийн санал, гомдол болон тэдгээрийн шийдвэрлэлтийн явцтай танилцав.
Мөн дүүргийн хэмжээнд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр хүүхдийн ухамсар, хүмүүжилд чиглэсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулах нь чухал байгааг дүүргийн удирдлагууд онцолж, боловсролын байгууллагын удирдлагуудад энэ чиглэлд анхаарч ажиллах үүрэг чиглэл өгсөн байна.
Зөвлөгөөний төгсгөлд Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс холбогдох байгууллага, албан хаагчдад цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өгч ажиллалаа.









Сэтгэгдэл ( 0 )