Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) буцаан олголтыг улирал тутам иргэдийн дансанд шилжүүлдэг. Энэ дагуу 2026 оны гуравдугаар улирлын буюу долоодугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацааны буцаан олголтыг энэ аравдугаар сард багтаан олгох юм.
Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг дараах хуваарийн дагуу олгодог байна. Үүнд:
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгоно.
Хэрэв иргэний худалдан авалтын баримт бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой аж.
Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой юм. Ингэхдээ цахим систем болон холбогдох аппликейшнээр дамжуулан төлбөр төлөх хүсэлтээ илгээх боломжтой байна.

Сэтгэгдэл ( 1 )
Энэ нэг сугалаа гэдэг улиг болсон юмаа өөрчлөөд хувийг нь жаахан өсгөөд хүн бүрт хүртээмжтэй болгомоор юм