Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

59 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр нийт 2244 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 679, гэмт хэргийн шинжтэй 124 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 84, хулгайн 11 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 126 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 1 хэргийг шуурхай илрүүлж, 138 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top