Автомашинаа орц, гарц болон бусдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан байрлуулсан жолооч нар холбоо барих утасны дугаараа ил харагдахуйц газар үлдээхийг Автотээврийн үндэсний төвөөс уриаллаа.
Ингэснээр бусдын зорчих хөдөлгөөнд саад учруулах, автомашин гаргах боломжгүй болгох зэрэг хүндрэлээс сэргийлж, шаардлагатай тохиолдолд жолоочтой шуурхай холбогдох боломж бүрдэх юм.
Тиймээс жолооч нар автомашинаа байрлуулахдаа бусдын эрх, аюулгүй байдлыг хүндэтгэж, орц, гарц болон бусдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхаарна уу.

Сэтгэгдэл ( 4 )
achildaa muusain huduunii buduuleh umhiinuudiig
Нийтийн эзэмшлийн талбайд машинаа байрлуулах эрх хүмүүс т бий. Тэгэхдээ бусдад ямар ч саад , бэрхшээл учруулахгүй байх үүрэгтэй. Та машинаа бусад хүн авто машин, бусад эд зүйлээ хэрэглэхэд төвөг, саад учруулан байрлуулаад утасны дугаараа үлдээнэ гэдэг өөрийн эрхийг давуу, бусдын эрхийг үл тоож байгаа үйлдэл. Та унаа машин, бусад зүйлээ ашиглах боломжгүй болсон тохиолдолд цагдаад, эсвэл машин ачилтын компанид хандан өөрийн эрхээ хангуулах бүрэн эрхтэй. Хүмүүс өөрийн эрхээ зөрчүүлээд байгаа нь хүн өөрийн эрхээ мэдэхгүй, эдлэхгүй, бусдыг үл тоогчдыг өөгшүүлж байгаа харамсалтай үйлдэл.
xvn bolgond arga xemjee avax gevel, xezee ch duusaxgvi.
Энэ одоо юу гэсэн үг вэ, утасныхаа дугаарыг тавьсан л бол орц, гарц хааж машинаа тавьж болно гэсэн үг үү, зүй нь ингэж тавьж болохгүй биз дээ, зөрчил гаргасанд тооцож арга хэмжээ тооцдоггүй юм уу