Зудын урьдчилсан төлөв

О.Должин | Zindaa.mn
54 минутын өмнө

11 дүгээр сард нийт нутгийн 8 хувьд мал өвөлжилт нэн их хүндрэх төлөвтэй байна.

Зудын урьдчилсан төлөвөөр энэ оны 11 дүгээр сард мал өвөлжилт улсын нийт нутгийн 8 хувьд нэн их, 18 хувьд их, 33 хувьд дунд, 24 хувьд бага зэрэг хүндрэлтэй байх бол 16 хувьд хүндрэлгүй байх төлөв гарчээ.

Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим нутгаар мал өвөлжилт их болон нэн их хүндрэх төлөвтэй байна.

Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндрэх эрсдэлтэй бүс нутгуудад онцгойлон анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд болон урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ, зудын урьдчилсан төлөвийн мэдээллийг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Мөн цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг урьдчилан бүрэн хангаж, мал сүргээ эрсдэлээс хамгаалах шаардлагатайг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top