Өнөөдөр баруун аймгуудын зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны 08:00-20:00 цагийн хооронд баруун болон хойд бүсийн зарим нутгаар цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна.

Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орно.

Мөн Алтайн уулархаг нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэх аж.

Агаарын температурын хувьд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим болон зарим голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

Харин Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байх төлөвтэй байна.

Иймд цас орж, салхи ширүүсэх нутгуудад зорчих иргэд, жолооч нарыг замын нөхцөл байдлыг харгалзан анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top