Баянзүрх дүүргийн 30 цэцэрлэгт вирус устгах технологи бүхий 100 агаар цэвэршүүлэгч хүлээлгэн өглөө

О.Должин | Zindaa.mn
41 минутын өмнө

Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 30 байгууллагад вирус устгах технологи бүхий 100 ширхэг агаар цэвэршүүлэгч хүлээлгэн өглөө.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн санаачилгаар уг төхөөрөмжүүдийг цэцэрлэгүүдэд нийлүүлжээ.

Энэхүү арга хэмжээний үр дүнд нийт 9064 хүүхдийн сурч, хөгжих орчны агаарын чанарыг сайжруулж, эрүүл, цэвэр агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Тус агаар цэвэршүүлэгч нь Япон Улсын “SIRIUS” компанид үйлдвэрлэгдсэн бөгөөд вирус устгах, ариутгах, үнэргүйжүүлэх, тоосонцор шүүх, чийгшүүлэх гэсэн таван үйлдлийг хослуулсан төхөөрөмж аж.

Баянзүрх дүүрэг цаашид хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top