Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох шүүгдэгч нарын хэргийг 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр хаалттай хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
Тодруулбал, Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүхээр хэлэлцсэн байна.
Шүүх хуралдаанаар өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хянаж, дараах шийдвэрийг гаргажээ.
Ц.Давгадоржид бүх насаар нь хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээв.
Э.Ган-Эрдэнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээв.
Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 0 )