Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-2-нд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй байна. Зарим аймаг, сумдын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Тодруулбал, аравдугаар сарын 31-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна.
Арваннэгдүгээр сарын 1-нд Завхан, Хөвсгөлийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, харин 2-нд Төв аймгийн зүүн хойд хэсэг, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Мөн Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурна.
Агаарын температурын хувьд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн байна.
Харин говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун, хойд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байх аж.
Иймд иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, холын замд гарахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл ( 0 )