Гашуунсухайтын боомтын даргын хоолойг тагнуулын ажилтан нь зүсчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 11

Үе үехэн хүний аминд хүрч, зодоон хийсэн хэргээр олныг сэртхийлгээд авдаг хилийнхэн ээлжит зодооны хэргээ бусдаас нуух гэж оролджээ.  Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж  байгаад  тус боомтын дарга Баатар, отрядын тагнуулын ажилтан Мөнгөн нар маргалдаж улмаар тагнуулын ажилтан Мөнгөн боомтын даргын хоолойд хутга тулган хэд хэдэн удаа зүсэж, дарга Баатар тагнуулын ажилтны толгойн тус газар цохисон  хэрэг Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомтод гарлаа.  Тэдний зодооныг хамт баяр тэмдэглэсэн хүмүүс зогсоосон бөгөөд  эх сурвалжийн мэдээлснээр уг хэргийг хуулийн байгууллагад мэдэгдэлгүй хав дарахаар шийдсэнийг холбогдох ажилтан мэдэгдсэн юм.
   Уг хэрэг офицеруудын хоорондын таарамжгүй харилцаанаас  үүдэлтэй  гэнэ.  Гашуунсухайтын боомтын офицерууд хэргээ нуухыг оролдсон ч булавч бултайж, даравч далдайхын үлгэрийг мартсан бололтой.
Ж.Гангар Zindaa.mn                   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top