Дэлхийн хамгийн жижиг камер

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 14


Германы Фраунхоферийн хүрээлэнгийнхэн дэлхийн хамгийн жижигхэн видео камер бүтээснээ албан ёсоор танилцуулжээ. Камер хааш хааш 1 мм урттай талууд бүхий куб хэлбэртэй.  Харин матриц нь хэвтээ ба босоо чигт 250 пикселтэй болохоор шийдэл нь ойролцоогоор 0,06 мегапиксел. Хямд утасны камерийн шийдэл 0,3 мегапиксел, харин үнэтэй утасных 8 мегапикселээс дээшээ байдаг гэхээр харьуулаад үзээрэй. Энэхүү камерийг Японы Awaiba компанитай хамтран бүтээсэн байна. Камерийг бүтээгчдийн мэдэгдэж байгаагаар бол түүнийг гол төлөв анагаахын тусгай техникт ашиглах бөгөөд удалгүй хэрэглээний электрон хэрэгсэл, машинд хэрэглэж эхлэх юм байна. Камерийг 2012 оноос эхлэн бөөнөөр үйлдвэрлэж эхэлнэ. Үнэ нь маш хямд болохоор ашигласан даруйдаа шууд хаяж болохоор аж.
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top