Монголд цөмийн хаягдал булшлах гэж байгаа талаар Японы Майничи сонин анх мэдээлсэн. Үүнээс хойш цөмийн хаягдал гэх нэр томъёо хаваржин зунжин моодонд орж, одоо нэгэнт чихэнд танил дотно сонсогддог болчихоод байна. Гэтэл төрийн хар хайрцагны бодлого атгадаг эрхмүүд бүлх залгичихаад дуугарч өгдөггүй өнөөг хүрэв. Галт тэрэг хэдийнэ хөдөлчихөөд бодит үнэн дэлгэгдэх дээрээ тулсан үед сая нэг юм Ерөнхий сайд Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатын сандал ширээтэй нь ярихаар болов.
Манайх 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг УИХ-аар баталж байлаа. Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгvй байдлыг хангах, хvн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөнөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших аж. Улмаар Цөмийн энергийн газрыг байгуулж, Тэргvvн шадар сайдын эрхлэх ажлын хvрээнд багтаан ажиллуулж байгаа ч ахиц дэвшил төдийлөн ажиглагдахгvй байгаа юм. Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Цөмийн энергийн газрынхан яг ямар ажил хийж байгаагаа болон ураны орд, цацраг идэвхт бодистой зvй бусаар харьцсан этгээдvvдэд хууль тогтоомжийн хvрээнд хэрхэн арга хэмжээ авч байгаа зэрэг асуудлаар огт мэдээлэл хийдэггvй. Гаднын хөрөнгө оруулалттай болон дотоодын ямар компаниуд хайгуул хийж байгаа талаар ч олон нийтэд мэдээлэл бага байна. Үнэндээ С.Энхбат дарга Цөмийн энергийн газрыг толгойлсоор нүдэнд үзэгдэж, гарт баригдаж зүйл юу хийсэн билээ. Орос Монголын хамтарсан “Дорнод Уран” компани байгуулагдсан нэртэй, лицензийн асуудлаас болоод ажил нь урагшаа явах бүү хэл таг зогссон. “Хан ресурс” компанийн лицензийг Дорнод-Уранд харьяалуулснаас Хан ресурсынхан Цөмийн энергийн газрыг шүүхдээд гацаанд орсон гэж байгаа. Энэ мэт олон жишээ бол тав арваараа байна. Эцсийн бүлэгтээ Монгол Улсын засгийн газар хэлсэн, гэрээлсэндээ хүрдэггүй гэдэг имижийг дэлхий нийтэд тодруулж өгч байгаа хэрэг. Дээр нь гадаад дотоодын хэвлэлүүдээр гараад байгаа цөмийн хог хаягдлын талаар бол бүр ч таг юмаа. Дуугүй байна гэдэг “Но”-той хүний шинж гэдэг дээ.
Гэтэл Монголд цөмийн хаягдлын агуулах барих гурван улсын гэрээ үндсэндээ батлагдах шатандаа орсон гэж нотлох эр сурвалжууд байх юм. Үүнийг ор үндэсгүй гэдгийг нь хэн ч яг таг батлахгүй байна бас. Харин Судлаач А.Саруул “Япон, Америкийн холбогдох албаныхантай манай Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, “Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин нар урьдчилсан байдлаар уулзаж, санал солилцож байсан. Мөн ахмад дипломатч Луузан дараа нь тэдний ярьсны дагуу Япон, Америкийн цөмийн энергийн албаныхантай уулзаж, хэлэлцээрийн эхний шатны зүйлсийг тохиролцсон” гэх баримт... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )